A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 201

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.16-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгосугай.

3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 411 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН