- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (НДШ буцаан олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн дагуу санхүүжүүлж, буцаан олголтын дутуу санхүүжилт болон 2022 оны 12 дугаар сарын санхүүжилтийг Төсвийн тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A