- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний бүртгэл хөтлөх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 219
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 31.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A