- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №18 2022.06.21/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 08/19
Улаан-уул
Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь;
1. Малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар тогтоосугай.
Малын төрөл тус бүрт тогтоосон татварын хэмжээ төгрөгөөр | ||||
Тэмээ | Адуу | Үхэр | Хонь | Ямаа |
500 | 1000 | 500 | 500 | 1200 |
2. Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Эрдэнэбат), Татварын улсын байцаагч (Г.Эрдэнэсан) нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА С.ГОНГОР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 14/01
Улаан-Уул
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэхь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь;
1.Малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар тогтоосугай.
Малын төрөл тус бүрт тогтоосон татварын хэмжээ төгрөгөөр |
||||
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
0 |
600 |
0 |
0 |
1000 |
2.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Эрдэнэбат), Татварын улсын байцаагч (Г.Эрдэнэсан) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08/19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА С.ГОНГОР
Текст томруулах
A
A
A

