A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 08/25

Улаан-Уул

"БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь;

1."Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Эрдэнэбат)-д даалгасугай.

ДАРГА С.ГОНГОР