A

A

A

Бүлэг: 1979

адаадын иргэн харьяатын газрын 2021 оны А/184 дүгээр тушаалаар өөрчилөлт орсныг тусгав./

 

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны А/111 дүгээр тушаалын хавсралт

 

ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС ГАРАХЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ГАРАХЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРГАХ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх

 

2.1.Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үндэслэлээр шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/-аас ирүүлсэн саналыг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга /цаашид "Байгууллагын дарга" гэх/ гаргана.

 

2.2.Гадаадын иргэнийг гарахыг түдгэлзүүлэх саналд гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт бичигдсэн латин галиг бүхий овог, нэр, төрсөн он, сар, өдөр, иргэншил, паспорт, түүнийг орлох баримт бичгийн дугаар, тус улсаас гарахыг түдгэлзүүлэх зайлшгүй нөхцөл, уг шийдвэртэй холбогдуулан харилцах эрх бүхий байгууллагын албан хаагчийн нэр, албан тушаал, харилцах утасны дугаар зэргийг тодорхой тусгасан байна./Энэ хэсгийг ГИХГ-ын 2021 оны А/184 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./

 

2.3.Гарахыг түдгэлзүүлэх санал ирүүлсэн байгууллага нь гадаадын иргэний мэдээллийг үнэн зөв ирүүлэх үүргийг хүлээх бөгөөд алдаатай мэдээллээс үүсэх хариуцлагыг бүрэн хариуцна. 

 

2.4.Эрх бүхий байгууллага нь гарахыг түдгэлзүүлэх хүсэлтийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн талаар гадаадын иргэнд мэдэгдэх үүргийг хүлээнэ.

 

2.5.Хоёр буюу түүнээс дээш эрх бүхий байгууллага гарахыг түдгэлзүүлсэн санал ирүүлсэн тохиолдолд мэдээллийг цахим виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тус тусад нь бүртгэнэ.

 

2.6.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр нь уг шийдвэрийг хүчингүй болгох тухай шийдвэр гарах хүртэл хүчинтэй байх бөгөөд гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хугацаагүйгээр бүртгэнэ.

 

2.7.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан даруйд гарахыг түдгэлзүүлэх шийдвэр хариуцсан албан хаагч нь мэдээллийг гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалах байгууллага, орон нутаг дахь нэгж, санал ирүүлсэн эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

 

2.8.Гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэнийг улсын хилээр гарахаар завдах тохиолдолд түүнийг нэвтрүүлэлгүй буцааж, энэ талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

 

2.9.Хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэр хүчинтэй байх хугацаанд тухайн гадаадын иргэний визийн хугацаа хэтэрсэн нь Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болохгүй.

 

Гурав.Гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгох

 

3.1.Гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн нь албан болон хувийн зайлшгүй шаардлагын улмаас Монгол Улсаас гарах шаардлагатай болохыг эрх бүхий байгууллагаас тодорхойлж, гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн эсхүл хилээр гарахыг түдгэлзүүлэх үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагаас санал ирүүлсэн бол гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай шийдвэрийг байгууллагын дарга гаргана. /Энэ хэсгийг ГИХГ-ын 2021 оны А/184 дүгээр тушаалаар өөрчилсөн./

 

3.2.Энэ журмын 2.6-д заасны дагуу эрхийг нь түдгэлзүүлсэн бол гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон тухай саналыг эрх бүхий байгууллага бүрээс авч гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг тус тусад нь гаргана.

 

3.3.Энэ журмын 4.1-д заасан шийдвэр гармагц гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санаас хасалт хийж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалах байгууллага, орон нутаг дахь нэгж, санал ирүүлсэн эрх бүхий байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

 

3.4.Эрх бүхий байгууллага гадаадын иргэнийг хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэрийг цуцлах саналаа мэдэгдээгүйн улмаас уг гадаадын иргэнд учирсан хохирлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцахгүй бөгөөд энэ талаар гарахыг түдгэлзүүлэх санал ирүүлсэн байгууллагад энэ журмын 2.8-д заасан албан бичигт дурдана.

 

 

Дөрөв.Бусад

4.1.Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэний талаар холбогдох хууль хяналтын байгууллага хүсэлт гаргавал тухай бүр лавлагаа, мэдээллээр ханган ажиллана.

 

4.2.Хилээр гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэний мэдээллийг улирал тутам байгууллагын даргад илтгэх хуудсаар танилцуулна.


4.3.Энэ журмын хэрэгжилтийн явцад гарсан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.