A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/02

Баясгалант

Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1. 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/01 тоот тогтоолоор батлагдсан "Малын тоо толгойн албан татварын хэмжээ"-г 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал адуу -0, үхэр-0, хонь-0, ямаа-0, тэмээг хэвээр байхаар өөрчлөлт оруулсугай.

2. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн "Малын тоо толгойн албан татварын хэмжээ"-г хавсралтаар тогтоосугай.

3. Хуулийн хэрэгжилтийг хангуулан төсөвт төвлөрүүлэн орлогыг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /А.Батдэлгэр/-т үүрэг болгосугай.

4. Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Т. СҮНЖИДМАА