- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ТОГТООХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 47
Хашаат
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулж тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, Хог хаягдлын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 7.2.23 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 34 тоот тогтоолоор батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ"-г зах зээл, эдийн засгийн ханш өссөнтэй холбогдуулж хавсралтын
1 дүгээр мөрийн 1.1-д өрх бүрийн сарын хураамж 4000 төгрөгийг 5000 төгрөг болгон өөрчлөх,
1 дүгээр мөрийн 1.2-т айл өрхийн хашаанд хураагдсан бусад хог хаягдлыг 1тн тутамд 10,000 төгрөг гэж нэмж оруулах,
6 дугаар мөрний 6.4-т жилийн 1800 төгрөг байсныг 2800 болгон өөрчлөх
6.5-д жилийн 2300 төгрөг байсныг 3000 болгон өөрчлөх
10 дугаар мөрний 10.2 –т уурын зуухнаас гарсан үнсний тонн тутамд 2000 байсныг уурын зуухны хугацаат ажлын сар болгон 100,000 төгрөг болгон тус тус өөрчлөлт оруулан хавсралтаар баталсугай.
2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу Албан байгууллага, Аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (М.Батсүх)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ч.Мөнхтуяа)-д үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ц.САНСАРМАА
Текст томруулах
A
A
A
