- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМГИЙН ХОТОНТ СУМЫН ХОГ ХАЯГДАЛ ҮҮСГЭСНИЙ ХУРААМЖИЙН ТӨЛБӨРИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №19 2022.07.01/

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 сарын 16-ны өдөр
Дугаар 15
Хотонт-Ухаа
Хог хаягдал үүсгэсний хураамжийн төлбөрийг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хог хаягдал үүсгэсний хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Татвар ноогдуулалтын төлөвлөгөөг төсөвт төвлөрүүлж ажиллахыг Татварын улсын байцаагч, Байгаль орчин хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Багийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батбаатар/-д үүрэг болгосугай.
ДАРГА З.ДОНЧОМБО

АРХАНГАЙ АЙМАГ ХОТОНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 13
Хотонт-Ухаа
ХОГ ХАЯГДАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдалын үйлчилгээний хураамжийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
Хоёр.Хог хаягдлын үйлчилгээний өөрчлөлт орсон хувь хэмжээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газар, иргэдэд сурталчлан таниулж хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /П.Батжаргал/-д үүрэг болгосугай.
Гурав.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА С.АРИУНБААТАР
Текст томруулах
A
A
A
