A

A

A

Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/180 дугаар тушаалын хавсралт

 

СОРТЫН БҮТЭЭГЧИЙН ЭРХ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ, ХҮСЭЛТЭД ШҮҮЛТ ХИЙХ ЖУРАМ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэхүү журмын зорилго нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн дагуу сортын бүтээгчийн эрхийн хүсэлт гаргах, хүсэлтэд шүүлт хийх үйл ажиллагааг зохицуулахад оршино.

ХОЁР. СОРТЫН БҮТЭЭГЧИЙН ЭРХИЙН ХҮСЭЛТ ГАРГАХ

2.1.Сортын бүтээгч нь тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын хавсралтын дагуу хүсэлтээ цахимаар гаргана.

2.2.Сортын бүтээгч хэдэн ч сорт дээр хүсэлт гаргаж болох бөгөөд сорт бүрт тус тусдаа хүсэлт ирүүлнэ.

2.3.Сортын бүтээгч хүсэлтийн хамт дараах баримт бичгийг ирүүлнэ:

2.3.1.сортын тодорхойлолт;

2.3.2.энэ журмын 2.5-д заасны дагуу гаргаж байгаа тохиолдолд итгэмжлэл;

2.3.3.давуу эрхийн магадлагаа;

2.3.4.хүсэлт гаргасан сортын ижил төстэй сортуудаас ялгаатайг нотлох шинж тэмдгийн зураг;

2.3.5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан  үйлчилгээний хураамж төлсөн баримт;

2.3.6.холбогдох бусад материал.

2.4.Сортын тодорхойлолт нь тусгайлсан техникийн асуулт бүхий сортын дэлгэрэнгүй тодорхойлолт бөгөөд ижил төстэй бусад сортоос онцгой ялгарах шинж чанар, давуу талыг бүрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг агуулсан байна.

2.5.Хүсэлт гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болох бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан байна.

2.6.Хүсэлт гаргагч хүсэлтдээ давуу эрхийн огноог нэхэмжилж болох бөгөөд энэ тохиолдолд давуу эрхийн огноо, эхний хүсэлтийн хуулбарыг хавсаргана.

2.7.Хүсэлт гаргагч хүсэлтийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд хүсэлтээ буцаан авч болно.

2.8.Сортын бүтээгчээс ирүүлсэн аливаа хүсэлтийг тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний цахим системээр дамжуулан нийтэд мэдээлнэ.

ГУРАВ. ХҮСЭЛТЭД ШҮҮЛТ ХИЙХ

3.1.Хүсэлт гаргасан огноог хүсэлт Сортын үндэсний цахим системд илгээгдсэн огноо, цаг, минутаар тооцно.

3.2.Тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага тухайн сортын бүтээгчийн эрхийн хүсэлт энэ журмын 2 дугаар бүлэгт заасан шалгуурыг хангасан эсэхэд шүүлт хийнэ.

3.3.Хүсэлт гаргагч мэдүүлсэн шинэ сортыг гадаад улс, олон улсын байгууллагад сортын бүтээгчийн эрх авахаар давхар мэдүүлсэн бол энэ тухайгаа тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

3.4.Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө хүсэлт гаргагч анхныхаа ирүүлсэн сортын тодорхойлолтын агуулгын хүрээнд хүсэлтдээ нэмэлт, өөрчлөлт хийж болно.

3.5.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болох боловч шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь энэ журмын 3.6, 3.7 заасан хугацаагаар хязгаарлагдана.

3.6.Тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийн эхний огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн шинэ сортын бүтээгчийн эрхийн хамгаалал олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл 3 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.

3.7.Шинэ сортын бүтээгчийн эрхийн хамгаалал олгохоор шийдвэрлэсэн шинэ сортын нэр, тодорхойлолт, зургийг тариалангийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний цахим системд байршуулна.

3.8.Шинэ сорт болох нь нотлогдоогүй, бүтээгчийн эрхээр хамгаалах боломжгүй бол шинэ сортын бүтээгчийн эрхийн хамгаалал олгохоос татгалзсан шийдвэр гаргана.

3.9.Энэ журмын 3.8-д заасны дагуу татгалзсан тохиолдолд шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид цахимаар илгээнэ.

 

Сортын бүтээгчийн эрхийн хүсэлт гаргах загвар

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

 

 

СОРТЫН БҮТЭЭГЧИЙН ЭРХИЙН ХҮСЭЛТ ГАРГАХ

 

 

 

Хүлээж авсан огноо[1]: ……………………………

 

Өргөдлийн дугаар1: ……………………………

 

 

  1. Бүртгүүлэх тухай хүсэлт

 

 

Бүтээгчийн эрх авахаар бүртгүүлж..................................................сортын нэр бүхий  бүтээгчийн эрхийн гэрчилгээ авах  хүсэлтийг үүгээр гаргав.

  1. Хүсэлт гаргагч – Сортын бүтээгч[2]
    1. Овог нэр:[3]

 

2.2. Хаяг:

 

Утас:

Факс:

И-майл хаяг:

Регистрийн дугаар:

 

2.3. Иргэншил:

Оршин суудаг Улсын нэр:

 

2.4. Бүртгүүлсэн улс:

 

2.5. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ашиглах эсэх

 

Тийм  

    Үгүй

 

 

2.6.

Нэгээс дээш хүсэлт гаргагч байгаа бол энэ хэсэгт дээр дурдсан мэдээллийн дагуу дараалуулан бичнэ.

 

 

 

  1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч[4]
    1. Нэр

 

3.2. Хаяг:

 

Утас:

Факс:

И-майл хаяг:

 

3.3. Нэр, хаяг нь:

           

   Хүсэлт гаргагчийнх

            

   Итгэмжлэгдсэн төлөөлөгчийнх

 

3.4.

 Итгэмжлэлийг хавсаргасан.

 

 

  1.  
    1. Ургамлын латин нэр:
    2. Түгээмэл /нийтлэг/ нэр:

 

 

  1. 5.1. Сортод санал болгосон нэр (кирилл/латин үсгээр):

5.2. Бүтээгчийн лавлагаа:

 

 

  1. 6.1. Сортыг бүтээсэн, эсхүл нээн илрүүлж сайжруулсан хувь хүн, хуулийн этгээд нь

 

Сорт бүтээгч өөрөө:  _______________________________

Бусад этгээд /бичих/:_______________________________

 

6.2. Сортыг бүтээсэн, эсхүл нээн илрүүлж сайжруулсан өөр хувь хүн, хуулийн этгээд байхгүй.

 

6.3. Сортыг бүтээсэн, эсхүл нээн илрүүлж сайжруулсан хувь хүн, хуулийн этгээд нь шилжүүлсэн бол дараахь материалыг хавсаргах:

 

  гэрээ:

 өв залгамжлал:

  бусад / тодорхой бичих/:

 

6.4. Сортыг бүтээсэн улс:

 

 

  1.  

Бусад хүсэлтүүд

Хүсэлт гаргасан улс, олон улсын байгуулллага/ хугацаа

Хүсэлтийн дугаар

Үе шат[5]

Сортын нэрэнд өгсөн бүтээгчийн лавлагаа

7.1. Хамгаалалт

 

 

 

 

7.2. Албан ёсны сортын жагсаалт

 

 

 

 

 

 

 

 

  1. Хүсэлтийн дагуу давуу эрхийг_______________________________(улс, олон улсын байгууллагад) (эхний хүсэлт)_______________(хугацаа)________________сортын нэрээр нэхэмжилсэн болно.

Хүсэлт гаргасан огноо бүхий эхний хүсэлтийн хуулбарыг давуу эрхийн магадлагаанд шаардана.

 

 

 

  1. Сортын үржүүлгийн материал болон ургацыг

 

   сортын бүтээгч өөрөө эсхүл түүний зөвшөөрлөөр бусдад борлуулаагүй, тараагаагүй.

 

   сортын бүтээгч гэрээний үндсэн дээр зах зээлд нийлүүлээгүй.

 

 

   сортын бүтээгч анх удаагаа бусдад тараасан, борлуулсан, нийлүүлсэн:

 

Улс, олон улсын байгуулллага ______________________________________

 

Огноо___________________________________________________________

 

Сортын нэр:______________________________________________________

 

  1.  
    1.                Сортын туршилт: 

 

                                   

дууссан _____________________________________

        

         дууссан огноо ________________

 

                                               

явагдаж байгаа___________________________

         

          эхэлсэн огноо ________________

 

                                               

хараахан эхлээгүй.

 

10.2.                   Би/бид эхний хүсэлтийн материал нь энэ хүсэлтэй ижил болохыг үүгээр нотолж байна.

10.3.                   Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны /UPOV/  гишүүн оронтой уг шинэ сорттой холбоотой шаардлагатай мэдээлэл, материалыг солилцох зөвшөөрөл олгосон болно.

 

  1. Хавсаргасан материал
    1.               
       Сортын тодорхойлолт
    2.               
       Итгэмжлэлийн эрх
    3.               
       Давуу эрх
    4.               
            Техникийн асуумж
    5.               
            Сортын зураг

 

 

 

 

  1. Би/Бид үүгээр таримал ургамлын сортын бүтээгчийн эрх авах хүсэлт гаргаж байна.

 

Би/Бид үүгээр уг загварын дагуу хүсэлтэд шүүлт хийхэд шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөснөө нотолж байна.

 

______________________                                                   _______________________

Байршил                                                                                 Огноо

 

 

 

                                            ______________________________

                                                  Гарын үсэг

 


[1]Зөвхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бөглөнө

[2]."сортын бүтээгч" гэж сортыг бүтээсэн, эсхүл нээн илрүүлж сайжруулсан хувь хүн, хуулийн этгээд; сортыг бүтээсэн этгээдийн ажил олгогч, түүнчлэн гэрээслэх, бэлэглэх, солилцох, худалдах замаар эрхийг шилжүүлэн авсан этгээдийг;

[3]Хэрэв хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр ба зохион байгуулалтын хэлбэр, хувь хүн бол түүний эцэг(эхийн) нэр ба өөрийн нэрийг энд бичнэ.

[4]Хэрэв хүсэлт гаргагч нь өргөдлөө өөрийгөө төлөөлүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа бол энэ хэсгийг бөгөлнө

[5] Үе шатыг дараахь байдлаар үнэлнэ. Үүнд:

A-хүсэлт хүлээгдэж байна.

B- хүсэлт цуцлагдсан.

C-хүсэлт татгалзсан.

D-таримал ургамлын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсвэл уг сорт албан ёсны хамгаалагдсан сортын     

    жагсаалтад бүртгэгдсэн.