- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохтой холбогдсон журам/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/181
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.11 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Сортыг шинэ, ялгаатай, жигдэрсэн, тогтворжсон болохыг тогтоохтой холбогдсон журмыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д даалгасугай.
3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.
САЙД З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
