A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хамгаалагдсан сортын бүтээгчийн эрх олгох, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журам/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/182

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хамгаалагдсан сортын бүтээгчийн эрх олгох, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д даалгасугай.

3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД З.МЭНДСАЙХАН