A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/06

Баясгалант

Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35.1.10, 35.1.14 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Батдэлгэр/-т даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөө аж ахуй, байгаль орчин уул уурхай хариуцсан хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Т.СҮНЖИДМАА