- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Таримал ургамлын шинэ сортыг нэрлэх журмыг 1 дүгээр, сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журам/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/183
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Таримал ургамлын шинэ сортыг нэрлэх журмыг 1 дүгээр, сортыг сорих, сортын үндэсний бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д даалгасугай.
3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.
САЙД З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
