- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам) /ЗХХАЭ №19 2022.07.01/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар А-171
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл ирүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-326 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т, Санхүүгийн мэдээллийн алба (Б.Батбаатар)-нд тус тус даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
