- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (нээлттэй өгөгдөл)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 232
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нээлттэй өгөгдлийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Нээлттэй өгөгдлийг байгууллагын цахим хуудас болон "Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем"-д тогтоосон хугацаанд байршуулж байхыг холбогдох байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
