- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 34
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулсугай.
2.Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлын арга, хэлбэрийг тодорхойлж, зохион байгуулах, дүнг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА
Текст томруулах
A
A
A