A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ
Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2022 оны
34  дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар
ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн
саналыг судлах сэдвийн хүрээ


1.Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар: 

1/хүний эрхэм чанар халдашгүй байна. Төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэн хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ. /Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл/;

2/хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг халах /Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалт/;
 
3/иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан хязгаарлалтыг арилгах /Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/; 

4/иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох /Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг/;

5/Үндсэн хуулийн цэц нь аливаа улс төрийн нөлөөллөөс хараат бус байх, Үндсэн хуулийн шүүхийн хувьд ажиллах зарчмыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх /Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг/.

2.Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар:

1/улс төрийн намын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгах, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх /Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг/;

2/ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль батлах болон хуулийн биелэлтэд тавих хяналтын чанарыг дээшлүүлэх зорилгоор сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх /Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг/;

3/хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох /Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг/.

3.Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах талаар:
 
1/нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих /Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/;

2/орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох /Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/.

4.Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх талаар:

1/Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх  /Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг/.


 

---о0о---