- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ/Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаар, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай/

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 46
Сүхбаатар
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/-ИЙН ЗААГ, ХЯЗГААР, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр хавсралтаар, Сүхбаатар сумын газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Мандал сумын нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ гуравдугаар хавсралтаар, Мандал сумын газрын төлбөрийн хувь хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ тавдугаар хавсралтаар, Алтанбулаг сумын газрын төлбөрийн хувь хэмжээг зургаадугаар хавсралтаар, бусад сумын газрын төлбөрийн хувь хэмжээг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Лхагвадорж/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Э.Оюунболд/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумдын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хэмжээ тогтоох тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Б.НАРАНТУЯА
Текст томруулах
A
A
A
