- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРВИ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХОВД АЙМАГ ДАРВИ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 06
Булган
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсгийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтууд, Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А243 тушаалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд даалгасугай.
3.Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг татварын улсын байцаагч /Б.Дэлгэрцэцэг/-д, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Н.Батболд/-д нарт үүрэг болгосугай.
4.Тогтоолыг хуулийн хугацаанд хууль зүйн яамд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ийн нарийн бичгийн дарга /Ц.Дамдиндорж/-д даалгасугай.
5.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ''Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл''-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
6.Уг тогтоолыг гарсантай холбоогдуулан сумын ИТХ-н тэргүүлэгчдийн 2018 оны 09 дугаар сарын 24-ны өдрийн 31 тоот тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Г.ЭРДЭНЭЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
