A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 6/05

Хориулт

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтад зааснаар тогтоосугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төсөвт бүрэн төлөвлөрүүлж, зарцуулалтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр тайлагнахыг сумын Засаг дарга (Д.Өлзийбаяр)-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар баталсан "Хог хаягдлын журмыг баталж, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 5/09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Дандар)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ш.БҮҮВЭЙБААТАР