A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Агаарын тухай хуульд нэмэлт, ӨӨРЧЛӨЛТ оруулах тухай

1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 3.1.22 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"3.1.22."Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис" гэж Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын хавсралтад тусгагдсан гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг."

2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын "озон задалдаг" гэсний дараа ", дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн 25 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"25 дугаар зүйл.Озоны үе давхаргыг хамгаалах

Хэвлэх

25.1.Озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт, тэдгээрийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.

25.2.Тухайн жилд импортлох озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтоож, импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоно.

25.3.Тухайн жилд импортлох озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисын тоо хэмжээг импортлогч этгээдэд хуваарилах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

25.4.Энэ хуулийн 25.1-д заасан жагсаалтад орсон бодис, тоног төхөөрөмжийн тухайн жилд импортолсон, худалдсан, ашигласан, үйлдвэрлэсэн тухай тайлан, мэдээллийг гаалийн байгууллага болон энэ хуулийн 25.2-т заасан импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн жил бүрийн 12 дугаар сард багтаан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

25.5.Озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах, засвар үйлчилгээ хийх, устгах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

25.6.Энэ хуулийн 25.5-д заасан мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, эрх олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

25.7.Озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, хураагдсан бодисыг устгах, зайлуулах, нөөцөлж хадгалах асуудлыг холбогдох хуулиар зохицуулна."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР