A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ хуульд нэмэлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтын "Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал"-ын "Төслийн ангилал" хэсгийн 7 буюу "Бусад төсөл"-ийн "хот байгуулалт" гэсний дараа "-хөргөлт, агааржуулалтын систем" гэж, "Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар" гэсэн хэсгийн 7 буюу "... орон нутгийн чанартай барилга байгууламж" гэсний дараа "-озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис агуулсан хөргөлт, агааржуулалтын системтэй барилга байгууламж" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР