- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ хуульд нэмэлт, ӨӨРЧЛӨЛТ оруулах тухай
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 16 дахь заалт нэмсүгэй:
"16/озоны давхаргыг хамгаалах талаар бодлого, хөтөлбөр боловсруулах, холбогдох дүрэм, журмыг баталж, хэрэгжилтийг хангах;"
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтын дугаарыг "17" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
