A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалтын "устгах" гэсний дараа ", дахин боловсруулах, тоног төхөөрөмжийг суурилуулах" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/21 дүгээр зүйлийн 21.1.10 дахь заалт:

"21.1.10.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход:

21.1.10.а.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь 675-аас их нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 40 000-100 000;

21.1.10.б.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь 675-аас ихгүй нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 11 000-27 000."

2/21 дүгээр зүйлийн 21.1.11 дэх заалт:

"21.1.11.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис агуулсан дараах бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход:"

3/21 дүгээр зүйлийн 21.1.11.в дэх дэд заалт:

"21.1.11.в.үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний агааржуулалт, хөргөх, халаах систем, тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 40 000-100 000."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР