A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.14 дэх хэсэг:

"8.14.Захиалагч ерөнхий гэрээний дагуу худалдан авахаас бусад жил бүр давтагддаг ажил, зөвлөхийн бус үйлчилгээний нэгж үнэ болон бусад нөхцөлийг гурав хүртэл жилийн хугацаанд тогтоосон тендер шалгаруулалт зохион байгуулан гэрээ байгуулж болно."

2/40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг:

"40.6.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно."

3/43 дугаар зүйлийн 43.8, 43.9 дэх хэсэг:

"43.8.Төсвийн жил дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч гүйцэтгэлийн баталгааны хугацаа дуусахаас өмнө захиалагчид гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлнэ.

43.9.Гүйцэтгэгч энэ хуулийн 43.8-д заасан гүйцэтгэлийн баталгааг шинэчлэн хүргүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг гэрээний үүргээ зөрчсөнд тооцож, гүйцэтгэлийн баталгааг орлого болгоно."

4/55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэг:

"55.10.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэх хугацаанд энэ хуулийн 29.1-д заасан хугацаа түр зогсоно."

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "Захиалагч" гэсний дараа "тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор" гэж, 521 дүгээр зүйлийн 521.1 дэх хэсгийн "эрх бүхий" гэсний дараа "улсын ерөнхий байцаагч," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг:

"20.4.Захиалагч тендерийн баталгааны хэмжээг төсөвт өртгийн 0.5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана."

2/24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг:

"24.5.Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана."

4 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн "бэлтгэнэ" гэснийг "бэлтгэж болно" гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн "хоногийн" гэснийг "өдрийн" гэж, 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтын "хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас" гэснийг "хувиас" гэж, 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь заалтын "40.4-т" гэснийг "40.4, 40.6-д" гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн "гэрээний үнийн дүнгийн 5" гэснийг "тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн гурван" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсгийн "ажил," гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтын ", 14.1.7" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР