A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараахь аймгууд байгуулагдсаны тэгш ойн баяр наадмыг дор дурдсан өдрүүдэд зохион байгуулахаар тогтоосугай.

1.1. Дархан-Уул аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 10-11-ний өдөр;

1.2. Өвөрхангай аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 25-27-ны өдөр;

1.3. Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 29-31-ний өдөр.

2. Бүсийн хурдан морины уралдааныг дараахь аймагт зохион байгуулахаар тогтоосугай.

2.1. Баруун бүсийн уралдааныг 7 дугаар сарын 29-31-ний өдөр Ховд аймагт;

2.2. Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймагт;

2.3. Төвийн бүсийн уралдааныг 7 дугаар сарын 29-31-ний өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт;

2.4. Говийн бүсийн уралдааныг Дундговь аймагт;

2.5. Зүүн бүсийн уралдааныг Сүхбаатар аймагт.

3. "Их хурд-9" уралдааныг 7 дугаар сарын 22-24-ний өдөр Хэнтий аймагт зохион байгуулсугай.

4. Энэ тогтоолын 2.2, 2.4, 2.5-д заасан хурдан морины уралдааныг тухайн аймаг байгуулагдсаны тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ