A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 13.1.9 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"13.1.9.хүүхдийг эрсдэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг нөхцөлийг үүсгэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хориглох арга хэмжээг авах."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР