A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын "онцлог шинжийг агуулсан" гэсний дараа "үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг үндэсний уламжлалт" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн "Допингийн" гэснийг "Хуульд өөрөөр заагаагүй бол допингийн" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР