- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧИД ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 382 дугаар
тогтоолын 8 дугаар хавсралт
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН, АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ
АЛБАН ХААГЧИД ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН
НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
(Энэ хавсралтыг Засгийн газрын 2021 оны 140 дүгээр тогтоолоор нэмсэн)
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх тусламж, үйлчилгээ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч, туслах сувилагч, асрагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтанд тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
4. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
5. Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.
---о0о---
Текст томруулах
A
A
A