A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 51

Рашаант

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй дараах тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:

а.2017 оны 05 сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан "Гэрийн тэжээвэр нохой, муур эзэмших журам"

б.2019 оны 04 сарын 18-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай"

в.2019 оны 04 сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан "Аялагч жуулчдаас төлөх төлбөрийн хураамж тогтоох тухай"

2.2022 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал "Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 07 дугаар тогтоол баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг бүсчлэн тогтоох тухай" 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН