- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАШААТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/

АРХАНГАЙ АЙМГИЙН ХАШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 05
Баян
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 дүгээр тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаар ТОГТООХ НЬ:
1.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хураамжаас орох орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж, тайлагнаж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Г.Лхагвасүрэн/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Б.ГЭРЭЛТ-ОД
Текст томруулах
A
A
A
