A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/832

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.9 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт, 22.5 дахь хэсэг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 1 дүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Б.Батшагай), дүүргүүдийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Д.Ганболд)-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар (Г.Хонгорзул)-т тус тус даалгасугай.

3.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Б.Мөнгөншагай)-т даалгасугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан "24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/821 дүгээр, "24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/354 дүгээр, "24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/1188 дугаар, "Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг зарим аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хязгаарыг тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/177 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ   Д.СУМЪЯАБАЗАР

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/847

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт, 22.5 дахь хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 28.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 1 дүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Ж.Бямбадулам)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат), Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Х.Эрдэнэбилэг), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (П.Эрхэмбулган) болон дүүргүүдийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (М.Баяраа)-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/832 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР