A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 17 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Донорын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8 дахь заалт:

"7.1.7.Цусны болон эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, сангийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах;

7.1.8.цусны болон эс, эд, эрхтний амьд донорыг тухайн эзний зөвшөөрлийг үндэслэн олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулах;"

2/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

"7.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллана. Тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2 дугаар зүйл.Донорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "цусаа" гэсний өмнө "амьд донор болон" гэж, мөн зүйлийн 22.2 дахь хэсгийн "Цусны" гэсний дараа "байнгын болон амьд" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Донорын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын дугаарыг "7.1.9" гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "25 насанд" гэснийг "21 насанд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР