- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАЙРХАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/

АРХАНГАЙ АЙМАГ ХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 10
Уу-Булан
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4,Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А234 дүгээр тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлэн сумын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах ажлыг зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга Л.Чойжжанцан-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Х.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
