- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТЦЭНГЭЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/

АРХАНГАЙ АЙМАГ БАТЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 08
Жаргалант
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Батцэнгэл сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулан хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний өөрчлөлт орсон хураамжийн хувь хэмжээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газар, иргэдэд сурталчилан, таниулж, хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Зоригтхүү/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.МАЙДАР
Текст томруулах
A
A
A
