- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 28 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсгийн "болсон" гэснийг "болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн" гэж, 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсгийн "төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий" гэснийг "тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн" гэж, 270 дугаар зүйлийн 270.7 дахь хэсгийн "Цагдан хорих" гэснийг "Баривчлах болон цагдан хорих" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
