- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сумын малчин, мал бүхий иргэдийн бэлчээр ашиглах, хариуцлагажуулах журам/, /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/

УВС АЙМАГ ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 7/06
Хөх толгой
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дүгээр заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн бэлчээр ашиглах, хариуцлагажуулах нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.
2.Сумын малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдээс бэлчээр ашиглах, хариуцлагажуулах талаар нийтээр дагаж мөрдөх журмыг сурталчлан удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /У.Түмэндэмбэрэл/-д үүрэг болгосугай.
3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын Засаг дарга /У.Түмэндэмбэрэл/-д даалгасугай.
4.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
ДАРГА Т.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
