A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 360

Улаанбаатар хот

"ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ, БҮРТГЭХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.10, 19 дүгээр зүйлийн 19.10, 20 дугаар зүйлийн 20.4, 27 дугаар зүйлийн 27.2, 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.2, 39 дүгээр зүйлийн 39.3, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан өөрийн байгууллагын холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ш.Лхагва/, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК /О.Эрдэнэгэрэл/-д, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.  

3.Энэ тогтоолын 1-д заасан журмыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4."Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам" хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 266 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН