A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 сарын 28 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын "дотоодын цэрэг," гэсний дараа "шүүхийн шийдвэр гүйцэтгэх," гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн "хил хамгаалалтын" гэснийг "хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР