- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ӨРГӨДӨЛД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
"Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх,
тусгай зөвшөөрөл олгох журам"-ын хоёрдугаар хавсралт
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
ХҮССЭН ӨРГӨДӨЛД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Өргөдөлд хавсаргах баримт бичгийн жагсаалт | Хуудасны тоо | Албан хэрэгцээнд |
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ: | |||
1 | Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл; |
|
|
2 | Эрх барих дээд байгууллагын шийдвэрийн эх хувь; |
|
|
3 | Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; |
|
|
4 | Улсын бүртгэлд бүртгүүлсэн компанийн дүрэм; |
|
|
5 | Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох бичиг баримт, гарал үүслийн талаарх тодорхойлолт, татвар төлөгчийг илтгэх лавлагаа; |
|
|
6 | Хувь нийлүүлсэн хөрөнгөд ногдох мөнгөн хөрөнгийг өөрийн харилцагч банкны дансанд байршуулсан талаарх банкны тодорхойлолт, бусад баталгаа; |
|
|
7 | ТЗК байгуулах данс, уг дансны орлого, зарлагын урсгалын тодорхойлолт, тэдгээрийг захиран зарцуулах эрхтэй этгээдийн талаарх мэдээлэл; |
|
|
8 | ТЗК-ийн хөндлөнгийн аудиторыг сонгох, солих журам; |
|
|
9 | Ажлын байр нь компанийн өөрийн байр бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түрээсийн байр бол түрээсийн гэрээний хуулбар; /үйлчилгээ үзүүлэгчийг шаардлага хангасан болохыг нотлох баримт бичиг/ |
|
|
10 | Үүсгэн байгуулагч нь банк бол Монголбанкнаас, банк бус санхүүгийн байгууллага бол Санхүүгийн зохицуулах хорооноос, орон сууцны санхүүжилтийн компани эсхүл бусад этгээд бол холбогдох эрх бүхий байгууллагаас тэдгээрийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон бусад хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргийг хангаж ажиллаж байгаа эсэх талаарх дүгнэлт; |
|
|
11 | ТЗК-ийн хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн гишүүдээс бусад эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичиг; |
|
|
12 | ТУЗ-ийн гишүүд болон хараат бус гишүүдийн талаарх мэдээлэл, тэдгээрийн боловсрол, мэргэжил, одоо болон өмнөх ажил эрхэлсэн байдал, ажил мэргэжлийг илтгэх анкет, Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичиг; |
|
|
13 | Үүсгэн байгуулагчдын саналын эрхтэй нийт энгийн хувьцааны тав болон түүнээс дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хамт эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл; |
|
|
14 | Хөрөнгийн мэдээллийг хадгалах нэгдсэн системийн талаарх мэдээлэл. |
|
|
Текст томруулах
A
A
A