A

A

A

Бүлэг: 1979

 

"Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх,

тусгай зөвшөөрөл олгох журам"-ын гуравдугаар хавсралт

 

Хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалт

Хуудасны

тоо

Албан

хэрэгцээнд

1

Баталгаат үнэт цаасны танилцуулга

 

 

2

Эрх барих дээд байгууллагын шийдвэрийн эх хувь;

 

 

3

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм;

 

 

4

Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох бичиг баримт, гарал үүслийн талаарх тодорхойлолт;

 

 

5

Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд ногдох мөнгөн хөрөнгийг өөрийн харилцагч банкны дансанд байршуулсан талаарх банкны тодорхойлолт, бусад баталгаа;

 

 

6

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх журам;

 

 

7

Ажлын байр нь компанийн өөрийн байр бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар, түрээсийн байр бол түрээсийн гэрээний хуулбар;

 

 

8

Хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааны журам, гэрээний загвар;

 

 

9

Үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, сонирхлын зөрчлийг илрүүлэх, үнэлэх, удирдах дотоод хяналтын журам;

 

 

10

ТУЗ-ийн гишүүд болон хараат бус гишүүдийн талаарх мэдээлэл, тэдгээрийн боловсрол, мэргэжил, одоо болон өмнөх ажил эрхэлсэн байдал, ажил мэргэжлийг илтгэх анкет, Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг  нотлох баримт бичиг. 

 

 

 БАТАЛГААТ ҮНЭТ ЦААС ГАРГАХ ХҮСЭЛТЭД ХАВСАРГАХ

БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ