- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 40
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс"-ийн 7.1, 7.3, 7.4, 7.8 дахь заалтын "дотоод цэрэг," гэсний дараа "шүүхийн шийдвэр гүйцэтгэх," гэж, 7.9 дэх заалтын "дотоодын цэргийн командлагч," гэсний дараа "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга," гэж тус тус нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
