- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАНЦӨГЦ СУМЫН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 20 дугаарт нийтлэгдсэн/

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ АЛТАНЦӨГЦ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 45
Цагаан түнгэ
НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэр дэх өвөлжөө, хаваржаа, намаржааны бэлчээр, хадлангийн талбайг малын хөлөөс чөлөөлөх, бэлчээрийг зөв зохистой ашиглах зорилгоор "Нийтээр дагаж мөрдөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад мөрдүүлөн ажиллахыг сумын Засаг дарга /Ш.Айбек/, Байгаль орчны улсын байцаагч /М.Наранхүү/ нарт үүрэг болгосугай.
ДАРГА М.ӨЗГЕРИС
Текст томруулах
A
A
A
