A

A

A

Бүлэг: 1979

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8

дугаар хуралдааны 45 тоот тогтоолын хавсралт

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИРГЭДИЙН НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ХАДЛАН, БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ,ХАМГААЛАХ ЖУРАМ

 

НЭГ: ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Бэлчээр ашиглалтыг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхад суурилсан аргачлалаар төлөвлөх,бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн төлөвлөгөөний дагуу улирлын  хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах, өнжөөх, сэргээхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, зөрчил дутагдлыг арилгах, учирсан хохирлыг барагдуулах, энэ үйл ажиллагаанд иргэдийн тэгш оролцоог хангахад журмын зорилго оршино.

1.2.Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг малын хөлөөс чөлөөлөх зэргээр бэлчээрийг зүй зохистой ашиглаж хамгаалахад сумын бүх багийн иргэд, бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3.Журмын хэрэгжилтийг Алтанцөгц сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин тогтвортой хөгжлийн хэсэг, Мал эмнэлэг үржлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Газрын даамал, бүх багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Багийн Засаг дарга нар гүйцэтгэнэ.

Тусгай Хамгаалалттай Газар нутгийн Хамгаалалтын захиргаа, сумын бэлчээр ашиглагчдын холбоо, төрийн бус байгууллагууд, малчдын хэсэг, бүлгүүд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

ХОЁР: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ, ХУВААРЬ

2.1.Иргэд өвөлжөө, хаваржааны, намаржааны бэлчээрийг сумын Засаг даргатай хэсэг, бүлгээрээ хийсэн хамтын гэрээний дагуу ба Багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийн  дагуу ашиглаж  хамгаална.

2.2. Бэлчээр ашиглах, эзэмших гэрээний хугацааг зохих хуулийн заалтад нийцүүлэн 5-15 жилээр тогтооно.

2.3.Сумын нутаг дэвсгэр дэх өвөлжөө, хаваржаа, намаржааны бэлчээр хадлангийн талбайг 6 дугаар сарын 10-наас, 8 дугаар сарын 28-ны хооронд малын хөлөөс чөлөөлнө.

2.4.Намаржаанд 8 дугаар сарын 28-наас хойш, өвөлжөөнд 10 дугаар сарын     15-ээс хойш орно.

2.5.Энэхүү хугацааг мөрдөхөд уг журмын 2.6-д заасан газар нутаг хамаарна.

2.6.Бэлчээр ашиглагчдын хэсэг, малчдын бүлгийн өвөлжөө хаваржааны тусгайлан ашиглах болон нийтээр ашиглах бэлчээрийн хилийг тухайн хэсэг бүлгийн бүх гишүүдийн хурлаар болон Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоож, газрын зураг үйлдэн, хамтын ажиллагааны гэрээнд тусгаж баталгаажуулна.

2.7.Энэхүү тусгайлан ашиглах бэлчээрийн чадавхын гол үзүүлэлт болгож бэлчээрийн даацыг тооцож, түүнд тохирсон малыг хамтын гэрээнд тусгаж баримтална.

ГУРАВ:ШИНЭЭР ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖАА БАРИХ, БЭЛЧЭЭР АШИГЛАХ, ЭЗЭМШИХ.

3.1.Өвөлжөө, хаваржаа, намаржаанд шинээр нэмж малын хашаа, пүнз барих хадлангийн талбай эзэмшиж хашаа татахдаа эхлээд тухайн Бэлчээр ашиглах хэсэг, бүлгийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж  багийн Иргэдийн Нийтийн Хуралд оруулан гаргасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

3.2.Сумын Засаг дарга бэлчээр ашиглалтын талаар менежментийн төлөвлөгөө боловсруулан энэхүү журамд тусган хэрэгжүүлнэ.

3.3.Сумын Багийн иргэдийн нийтийн хурал нь жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, тус онд хийх ажлыг төлөвлөнө.

3.4.Сумын Газрын даамал сумын нийт бэлчээрийн хэмжээ,байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхацуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулна.

3.5.Сумын газрын даамал сум,багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон, өвөлжих, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 9 дүгээр сарын 10-аас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх.

3.6.Өөр сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх.

3.7.Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хотонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх.

3.8.Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.

3.9.Өвөлжөө, хаваржааныхаа хашаа, хороог худалдсан тохиолдолд  бэлчээр ашиглах, хадлан эзэмших гэрээг цуцалж тухайн Бэлчээр ашиглагчдын Хэсэг, бүлгийн хурлаар бэлчээр ашиглалтын асуудлыг дахин хэлэлцэж гэрээг шинээр байгуулна.

 

ДӨРӨВ: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ХУВААРЬ

Сумын хэмжээний нийт бэлчээрийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэн дараах хуваарийн дагуу ашиглана.

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутаг

2.Сумын төвийн мал бүхий өрхүүдийн бэлчээр

3.Отрын бэлчээр

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бэлчээр

 

I. Хаваржааны бэлчээр

 

Баг

Газрын нэр

1

Сумын төв, Хөх мод, таргийн харгана, Дэхтүүлэг, Бэлчир, шар бураа, ферм, Улаан хус, Бүрхээлт, бөөрөг, Хөх хад, Зах усан,   Улаан харгана, Хааны худаг

2

Үхэр чулуун, Мөрөн толгой, Зуслан,  Хоёр сайр, Хоёр мөсөн, Эрэгт Тэхт, Хагт, Хөх Жалга, Шар дэвсэг Их, бага Хүрэмт,Сэвс тогтоо, Хоёр толгой, Цагаан дэрсэн, Өндрийн элгэн, Хоогийн булаг, Бага булан, Их булан, Хаш, шар нуур, Он, Хүйтэн хөтөл, Харганат, Тогтоо, Сэвс, Сонгинт, Нарийн зааг, урьд олон нуур, хойд олон нуур.

II. Зуслангийн бэлчээр

Баг

Газрын нэр

2

Таван бэлчир Шар ам, Бөөрөг, Үхэр чулуун, Мөрөн толгой, Зуслан,  Хоёр сайр, Хоёр мөсөн, Эрэгт Тэхт, Хагт, Хөх Жалга, Сайхан дэвсэг, Шар дэвсэг Их, бага Хүрэмт,Сэвс тогтоо, Хоёр толгой, Цагаан дэрсэн, Өндрийн элгэн, Хоогийн булаг, Бага булан, Их булан.

 

III. Намаржааны бэлчээр

 

Баг

Газрын нэр

1

Сумын төв, Хөх мод, таргийн харгана, Дэхтүүлэг, Бэлчир, шар бураа, ферм, Улаан хус, Бүрхээлт, бөөрөг, Хөх хад, Зах усан,   Улаан харгана, Хааны худаг

2

Зуслан,  Хоёр сайр, Хоёр мөсөн, Эрэгт Тэхт,  Хоёр толгой, Цагаан дэрсэн, Өндрийн элгэн, Хоогийн булаг,

3

 

4

 

5

 


2.Сумын төвийн мал бүхий иргэдийн ашиглах бэлчээр

Сумын төвөөс 6 км радиус бүхий тойрогт багтсан 5790 га бэлчээрийг сумын төвийн мал бүхий иргэд ашиглана.Үүнд Хар арал, хөндий, Хуст арал, Бэлчир, Цагаан хад, Хар хад, Хөх мод, Таргийн харгана Хар толгой, зэрэг газрууд орно.

Ашиглалтын график(+ ашиглах хугацаа, - малаас чөлөөлөх хугацаа )

ДД

Газрын нэр

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Сумын төв

-

-

-

-

-

+

+

+

-

-

-

-

2

Өмнө олон нуур, Нарийн харгана, хойд, Олон нуур,

-

-

-

-

-

+

+

+

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 *- тухайн үед ашиглахад хориглохгүй газар

 

3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр

 Тайлбар: эрчимжсэн мал аж ахуй Таргийн харганаас Цагаан хад хүртэл

 

4. Отрын бэлчээр

 

Баг

Өөрийн сумын нутагт

Бусад сумын нутагт

1

Огзом

 

2

Тэхт

 

3

Бухын булаг

 

4

 

 

5

 

 

6

 

 

7

 

 

8

 

 

9

 

 

 

Жич: Бэлчээрийг нөөцлөн ашиглах шаардлагын үүднээс малчид,мал бүхий иргэд   9-р сарын 15-ний өдрөөс эхлэн  хооронд 60-аас доошгүй хоногоор отор хийхэд 100 дээш толгой малтай байх  шаардлагатай.

 

Энэхүү журмыг  багийн засаг дарга болон бэлчээр хариуцсан мэргэжилтэн  хэрэгжүүлж ажиллна.

 

ТАВ: ХАРИУЦЛАГА

4.1.Бэлчээрийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт болон журмын хэрэгжилтэд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хяналт тавина.

4.2.Журмын аливаа заалтыг зөрчсөн малчид,иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль   орчны хяналтын улсын байцаагч хариуцлага хүлээлгэнэ.

 

ЗУРГАА: МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ.

7.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа  маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

7.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

ДОЛОО: ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ.

Энэхүү журмыг Захиргааны  ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж,"Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.