A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 79

Өлгий сум

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ИТГЭЛЦҮҮР, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн6.3 дахь заалт,Монгол УлсынЗасгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн төвийн сумаас бусад "сумдын газрын төлбөрийн бүсийг тухайн сумын хил заагаар тооцон, сумын төв, суурин газруудад оршин суудаг айл өрх, албан байгууллага, тухайн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшиж ашигласны төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, Баян-Өлгий аймгийн төвийн "Өлгий сумын нутаг дэвсгэрээс газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар, "Өлгий сумын төвийн нутаг дэвсгэрийн инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрын төлбөр, үнэлгээний бүсийн зураг"-ийг гуравдугаар, "худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөр, үнэлгээний бүсийн зураг"-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, биелэлтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3.Тогтоолыг Захиргааны хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүргүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (А.Серикболат)-д даалгасугай.

ДАРГА Н.БЕЙБИТХАН