A

A

A

Бүлэг: 1979

Сумын ИТХ-ын хурлын 2022 оны 5

дугаар сарын 5-ны өдрийн 8 дугаар

хуралдааны 15 дугаар тогтоолын

2 дугаар хавсралт

 

СУМЫН СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮСЭД

МӨРДӨХ ЖУРАМ

 НЭГ: Нийтлэг үндэслэл

 Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм.               Ийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан байна.

 1.1.ЗОРИЛГО: Сумын төвд мал бэлчсэнээр цөлжилт явагдах,  малчин өрхүүд малын өтөг бууцаа хашааныхаа гадна талд хаяж гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг их хэмжээгээр бохирдуулах,  ногоон байгууламжийг сүйтгэж, хайс эвдэх, байшин хорооллын оршин суугчдын хогийг тараах,  малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож болзошгүй зэргээр сөрөг үр дагаврууд ихээр гарч иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай холбогдуулан иргэд оршин суугчдын дунд явуулсан санал асуулга, хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэслэн малтай өрхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон суурин мал маллагааны бүс нутагт нүүлгэн шилжүүлэх, тус бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, эмх цэгц бүхий бүс бий болгоход энэхүү журмын зорилго оршино.

 1.2.Журмын хэрэгжилтийг хангуулах нь: Журмын хэрэгжилтийг сумын Засаг дарга удирдлага зохион байгуулалтаар хангаж, Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн, Газрын даамал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, Мал эмнэлэгийн тасаг, сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс хөдөө аж ахуйн тасаг, багийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.

 ХОЁР: Засаг даргын тамгын газрын хүлээх үүрэг:

2.1.Нэг малчин өрхөд ногдох газрын хэмжээг 2400-5000 м2 хүртэл байхаар тогтоож, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар эзэмшүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах.

2.2.Бэлчээрийг усжуулах, хүн малын ундны усан хангамжийг сайжруулах талаар дэмжих.

2.3.Малын үүлдэр угсааг чанарыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх талаар дэмжиж, төсөл хөтөлбөрт хамруулах.

2.4.Тэжээлийн ургамал тарих сургалтанд хамруулж, тэжээлийн ургамал тарих, дарш хийж сурахад дэмжлэг үзүүлэх.

2.5.Овооны өврийг эрчим хүчинд холбох асуудлыг шийдвэрлэх.

2.6.Нүүлгэн шилжүүлэх малчин өрх бүртэй гэрээ байгуулах.

 ГУРАВ: Сумын суурин мал маллагааны бүсэд суурьших малчин өрхийн хүлээх үүрэг.

3.1.Тогтоосон хугацаанд, заасан газарт малын хашаа хороог барьж тохижуулж суурьших

3.2.Сумын төвийн ногоон бүсийн мал оруулахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээнээс дотогш малаа бэлчээхгүй байх                                

3.3.Малын халтварт празиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг цаг тухайд нь бүрэн хамруулах

3.4. Малын өтөг бууцыг төвлөрсөн цэгт тээвэрлэж зөөж хаях

3.5.Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой төрийн байгууллагаас гарсан шийдвэрийг биелүүлэх

3.6.Суурьшлын бүсэд суурьших талаар ЗДТГазартай гэрээ байгуулах