- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 254
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.30 дахь заалт нэмсүгэй:
"2.30. Усан зам, далайн тээвэрчдийн өдөр-жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдөр;"
2. Мөн жагсаалтын 2 дахь хэсгийн "2.30-2.56" дахь заалтын дугаарлалтыг "2.31-2.57" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР
Текст томруулах
A
A
A
