- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.33 дахь заалт нэмсүгэй:
"6.33.Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 14.14 дүгээр зүйлд заасан зөрчил."
2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "6.31" гэсний дараа ", 6.33" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Далай ашиглах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
