A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 255

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 48 дахь заалт нэмсүгэй.

48.

"Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг

Усан замын тээвэр, далай ашиглах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР